Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, улсын арслан Э.Оюунболдоос дахин допинг илэрсэн тул барилдах эрхийг нь найман жилээр хасаад байгаа билээ.
Хэнтий аймгийн үндэсний бөхийн холбооноос “Допингийн асуудалд ороод байгаа таван аймаг (Архангай, Баянхонгор, Ховд, Хэнтий, Увс)-ийн долоон бөхөд энэ жил болох Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн их баяр наадамд барилдуулах нэг удаагийн өршөөл үзүүлэх, заал танхимын барилдаанд оролцуулах эрхийн талаар нааштай шийдвэр гаргах хэрэгтэй байна” гэсэн утгатай бичгийг илгээжээ.
Э.Оюунболдод өршөөл үзүүлж, Ардын хувьсгалын 100 жилд барилдах боломж олгохыг хүсэв |
|