Өнгөрсөн оны нэгдүгээр сард Ирландад 48 настай монгол эмэгтэй Ц.Уранцэцэг халдлагад өртөж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Талийгаач Ирланд улсын Дублин хотод 2006 оноос хойш гэр бүлийн хамт ажиллаж амьдарч байжээ.
Халдлагын дараа тухайн эмэгтэй яаралтайгаар хагалгаанд орсон ч биеийн байдал нь хүнд хэвээр байсаар хорвоог орхисон юм. Тэгвэл Дублин хотын Гэгээн Кевиний сүмд түүний дурсгалыг хүндэтгэх ёслол болж, Ирландын Ерөнхийлөгч Майкл Д.Хиггинс эмгэнэл илэрхийлсэн байна.
Ирландад халдлагад өртөж, амиа алдсан МОНГОЛ ЭМЭГТЭЙН дурсгалыг хүндэтгэв |
|