Шээсээ удаан барьнаас болж иргэн нас бараагүй

2022-01-24,   2058

Өнгөрсөн амралтын өдөр Яармагийн замын түгжрэлд нэгэн иргэн шээсээ удаан барьсанаас болж гүн хордлогод орж нас барсан талаар мэдээлэл тарсан.
 
Тодруулбал уг иргэн таксины жолооч байсан бөгөөд хэд хэдэн удаа машинаасаа бууж шээхийг оролдсон ч чадаагүй, иргэд гар утсаараа бичлэг хийж, элдвээр хэлсэн гэх мэдээлэл байв.
 
Тэгвэл бид ийм золгүй хэрэг болсон эсэхийг ЦЕГ-аас тодруулахад “Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шээсээ тэвчсэний улмаас нас барсан, Яармагийн замд машиндаа нас барсан хэрэг бүртгэгдээгүй” гэх хариу өглөө.

Шээсээ удаан барьнаас болж иргэн нас бараагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ