Автомашиныхаа хаазыг тоормостой андуурч гишгэснээс орон сууцны барилга мөргөжээ

2022-01-24,   953

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний зүүн талын "KH apartment" хотхон Mersedes benz G-class машинаар орон сууцны барилга мөргөсөн осол өнөөдөр гарчээ. Энэ ослын талаарх дуудлага 16.40 цагийн албанд Тээврийн цагдаагийн албанд иржээ.
 
“Эмэгтэй жолооч машиндаа хүүхэдтэйгээ байсан. Жолооч хүүхдээ буулгах гэж байхдаа тоормозоо андуурч, хаазаа гишгэсэн гэж мэдүүлсэн. Орчны камерийг шүүж, өөр хүн байсан эсэхийг нягтална. Хэргийг шалгаж байна" гэж мэдээллээ. 

Автомашиныхаа хаазыг тоормостой андуурч гишгэснээс орон сууцны барилга мөргөжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ