Намрын чуулган өнгөрсөн долоо хоногт хаалтаа хийсэн. Иймээс энэ долоо хоногоос гишүүд тойрог тойрогтоо ажиллаж байна. УОК-оос энэ жилийн сар шинийн баярын гэр гэртээ тэмдэглэх уриалга гаргаад байгаа. Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан , Ц.Сандаг-Очир нар тойргийнхоо ахмадуудыг цуглуулан гарын бэлэг гурил тарааж байна.
Нийт ард иргэддээ хандаж сүржин шийдвэр гаргаж түмэнд түгээсэн Шадар сайд ийнхүү тойргийнхоо ахмадуудыг цуглуулан гарын бэлэг тарааж байгаа нь хэр зохистой үйлдэл вэ?
Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар тойргийнхоо ахмадуудад гарын бэлэг, гурил тараав |
|