Хөгжлийн банкаас зээл авч мурьсан “Монгол драй милк" ХХК-ийн Х.Бат-Эрдэнэ

2022-01-25,   954

Монгол Улсын Хөгжлийн банкийг “дампууруулсан” 26 компани дотор Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазараас авхуулаад, улстөрчдийн халаасны компаниуд ч бий. Улмаар Хөгжлийн банкнаас “Улс төрчдийн нөлөө орсон байхыг үгүйсгэхгүй. Хахуулаар зээл авч, ажил хийх ёстой аж ахуйн нэгжүүдийн боломжийг хулгайлсан" гэж тодотгосон. Хөгжлийн банк дампуурлаа зарлахад хүргэсэн 26 компанийн нэг бол “Монгол драй милк” ХХК юм. 
“Монгол драй милк” ХХК нь Монголыг хуурай сүүгээр бүрэн хангаж гадаадын улс орнуудад бүтээгдэхүүнээ худалдана гэж Хөгжлийн банкаас 42.6 тэрбум төгрөгийн зээлийг 2017 оны тавдугаар сарын 16-ны өдөр авчээ. Нийт зээлийнхээ 2.4 тэрбумыг төлсөн бол хуримтлагдсан зээлийн үндсэн өр болон хүүгийн төлбөр нь 50.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Барьцаа хөрөнгө, бодит гэрчилгээтэй 45.4 тэрбум төгрөгийн хөрөнгө, биет бус буюу ирээдүйд үүсэх мөнгөн хөрөнгөөс 17.1 тэрбумыг төвлөрүүлнэ гэж тус тус барьцаалсан.
 
Улмаар зээлийн хугацаа 40 сараар хэтэрч нийт төлөх зээлийн дүн 62.4 тэрбум болжээ. Тус компани хөдөө орон нутгуудад 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр байгуулах төслийн хүрээнд зээл авсан ч ийнхүү “замхарсан" байна. 
 
 
“Монгол драй милк” ХХК 2016 оны наймдугаар сарын 12-ны өдөр үүсгэн байгуулагдаж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт албан ёсоор бүртгүүлж, тамга тэмдгээ авсан байна. Дээрх компанийг “Алтай констракшн” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын манлай уяач Х.Бат-Эрдэнэ, Ц.Билэгсайхан, Дэнсмаагийн Энхболд нар 70, 20, 10 хувиар тус тус эзэмшиж байжээ. Ерөнхийдөө Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий компани гэдгээр нь олон нийт мэдэх юм.
 
 “Алтай групп”-ийн тэргүүн Х.Бат-Эрдэнэ, түүний хамаарал бүхий, үл хөдлөх хөрөнгөө зээлийн барьцаанд нь тавьдаг аж ахуйн нэгжүүдийн авсан зээл нийтдээ 90-ээд "тэрбум" төгрөг орчим гэж ярьдаг. Татвар төлөгчдийн улсдаа тушаасан мөнгөөр шаардлага хангахгүй үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл авсан компаниудын үйлдлүүдийг таслан зогсоох цаг нь иржээ. 

Хөгжлийн банкаас зээл авч мурьсан “Монгол драй милк" ХХК-ийн Х.Бат-Эрдэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ