Өчигдөр буюу 2022 оны 1 сарын 24-ний өдрийн 14 цаг орчимд нэг настай хүүхдийг зодож амь насыг бүрэлгэсэн онц ноцтой хэрэг гарчээ.
Тодруулбал, Төв аймгийн Жаргаланд сумын нутагт зодуулсан жоохон хүүхэд байна гэсэн мэдээллийг иргэдээс цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Мэдээллийн мөрөөр шалгахад тус суманд суух эрэгтэй 44 настай Ө нь Ирээдүй хотхонд оршин суудаг байсан нэг нас зургаан сартай эмэгтэй Э-г зодож алсан гэмт хэргийг үйлдсэн байна.
Сэжигтэн этгээд хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан бөгөөд нэг настай охиныг зодож хүнд гэмтэл учруулаад зогсохгүй гадаа гудамжинд гаргаж хаясан байжээ.
Талийгаач охиныг гудамжнаас олж түргэн тусламж дуудаж ирүүлэхэд аль хэдийнэ амьсгал хураасан байсан аж. Төв аймгийн цагдаагийн газраас уг хэргийг үйлдсэн этгээдийг цагдан хорьж, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл болон бусад холбогдох шалгалтуудыг хийж эхэлсэн байна.
Нэг настай хүүхдийг зодож амь насыг бүрэлгэсэн ОНЦ НОЦТОЙ хэрэг гарчээ |
|