Сэтгүүлч Б.Отгон хэдхэн хоногийн өмнө өөрийн нийгмийн сүлжээндээ "Хилийн зурваст ашиглалтын лиценз авч, олборлолт явуулж буй "Меланж" компаний эзэн Н.Болортамир гэж хэн бэ?" гэх нийтлэлийг бичсэн.
Тэрбээр "Ашигт малтмал олборлох байтугай хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлгүйгээр хэн ч хөл тавих эрхгүй, бүхэл бүтэн хилийн застав хамгаалж буй Монгол улсын ХИЛИЙН ЗУРВАСт нүүрс олборлох лиценз авч, улмаар хөрс хуулалтаа эхлүүлсэн "Меланж" гэх компаний эзэн гэж улсын бүртгэлд бүртгүүлсэн Насантогтохын Болортамир гэгчийг таних хүн байна уу? Энэ хүний цаана нуугдсан "эзэд" нь Монгол уу? Хятад уу?
Хэний ч танихгүй, хаана ч үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй "меланж " компани үнэхээр том. Монгол улсын хилээс давсан дархан эрхтэй.
Хуулиар хориотой хилийн зурваст ашиглалтын зөвшөөрөл аваад зогсохгүй. Манай УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягийн хамаарал бүхий компаниар хөрсөө хуулуулж, Ерөнхий сайд, МАН-ын даргын зөвлөх Ё.Отгонбаяр болон Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ч.Лхамсүрэнгийн хамааралтай компаниудыг туслах гүйцэтгэгчээр ажиллуулна. "Алтай констракшн"-ы Х.Бат-Эрдэнийн хүмүүс "зарц"-ыг нь хийнэ. Дархан хилийн зурваст хууль зөрчин олборлолт явуулж буй компанийг дэмжиж, хамтран ажиллаж, хувийнхаа компаниар тэднээс ажил авч, санхүүжиж буй УИХ-ын гишүүн, МАН-ын даргын зөвлөх, экс дэд сайд та нар үнэхээр ёс зүйгүй, шударга бус байна.
"Меланж" компаний эзэн гэж улсын бүртгэлд бүртгүүлсэн Насантогтохын Болортамир та үнэхээр эзэн нь мөн юм бол олон нийтэд ил гараад ир!!! Тэгээд жинхэнэ эзнээ зарла!!!! Насантогтохын Болортамирыг бодитоор нь таньж мэдэх хүн байна уу?" гэсэн байсан юм.
Тэгвэл өнөөдөр "Ё.Отгонбаяр эхнэр болоод хадмуудынхаа тавьсан өрийг мэддэггүй юм бол дахиад нэг орд барьцаалж авсан зээлийг нь би хэлээд өгье!!" гэсэн гарчигтай дараах нийтлэлийг оруулжээ.
Тэрбээр "“Хүргэн” Ё.Отгонбаяр хадмуудтайгаа Булганы Бүрэгхангайд төмрийн хүдрийн орд, Дорнодын хилийн зурваст нүүрс ухаж байна.
УИХ-ын гишүүн асан Ё. Отгонбаяр нь эхнэрээсээ салж, 2018 оноос “Нүүдэлчин групп” -д хүргэн орсон. Тэрээр Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш. Лхамсүрэнгийн төрсөн эгч Ш. Батнасантай суусан. Энэ цагаас Ё.Отгонбаяр өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “ Нүүдэлчин групп” түүний охин компаниудыг бичих болсон. Тэдний “Мон дулаан” ХХК Заамарт алт ухдаг. “Нүүдэлчин групп” ХХК Хөгжлийн банкнаас 17,7 тэрбумын зээл авсан ч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Энэ зээлийг Ё.Отгонбаяр эхнэртэйгээ суухдаа мэдээгүй гэнэ үү! Тэгвэл түүний хадмуудын “ Нүүдэлчин айрон ресорс “ компаний Булганы Бүрэгхангайн Өлзийт овооны төмрийн хүдрийг барьцаалж 2014 онд “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-аас авсан 1 сая ам долларын зээлийг бүр мэдэхгүй юм байна л даа. Тус ордыг 3.8 тэрбумаар үнэлж барьцаанд тавиад 1 сая ам долларын зээл авсныг Ё.Отгонбаяр мэдэхгүй бол баримтыг нь надаас аваарай.
Дашрамд дуулгахад Ё.Отгонбаярын хүргэн орсон “ Нүүдэлчин групп”-ын охин компаниуд Дорнодын хилийн зурваст нүүрсний хөрс хуулалт хийж байна. Хилийн зурваст уурхай олборлох бүү хэл хүн ч хөл тавихыг хориглодог билээ. Булганы Бүрэгхангайд мөн л төмрийн хүдэр олборлохоор хөрс хуулалт эхлүүлсэн. Энэ газар нь нутгийнханы өвөг дээдсээ нутаглуулдаг газар билээ. Мэдээж нутгийн иргэд хэзээ ч зөвшөөрөхгүй. Энэ ажлуудыг эхлэхдээ багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэхгүй хууль зөрчин үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бүрэгхангайд айлуудаар орж, мөнгө өгч байгаад гарын үсгийг нь авсан байдаг юм.
Ийм хууль бус зүйл хийдэг, Монголын нийт ард түмний өмч болох баялаг, орд газруудыг барьцаалж зээл авдаг, авсан зээлээ төлдөггүй Ё.Отгонбаярт хариуцлага тооцох бүү хэл. Ерөнхий сайд нь Ё.Отгонбаярыг хажуудаа зөвлөхөөрөө ажиллуулдаг гэсэн үү?
Бидний хүсээд буй шударга ёс тогттол мөн ч хол байна даа.
Зураг дээр: Бүрэгхангайд төмрийн хүдрийн олборлолт эхлүүлсэн, болон Дорнодын хилийн зурваст нүүрсний олборлолт эхлүүлсэн байдал" гэсэн байна.
Ё.Отгонбаяр эхнэр болоод хадмуудынхаа тавьсан өрийг мэддэггүй юм бол дахиад нэг орд барьцаалж авсан зээлийг нь би хэлээд өгье!! |
|