Өчигдөр сайд асан Ё.Отгонбаярын сэтгүүлчдийн заналхийж, зүрдүүлж буй чат задарч, шүүмжлэл дагуулсан. Энэ нь эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкинд 17.7 тэрбум төгрөгийн өртэй, найдваргүй зээлдэгчдийн жагсаалтад багтсан талаарх мэдээлэл цацагдсантай холбоотой юм.
Тэгвэл өнөөдөр тэрбээр "Өчигдөр би бухимдахдаа ёс зүйгүй үг хэрэглэжээ. Иймд зүй бус үг хэрэглэсэндээ харамсаж байна. Албан ёсоор сэтгүүлч У.Оргилмаа, Н.Өнөрцэцэг нараас уучлалт гуйж байгааг минь хүлээн авна уу" хэмээн нийгмийн сүлжээндээ бичиж, уучлалт гуйсан байна.
Өчигдөр би бухимдахдаа ёс зүйгүй үг хэрэглэжээ. Иймд зүй бус үг хэрэглэсэндээ харамсаж байна. Албан ёсоор сэтгүүлч У.Оргилмаа, Н.Өнөрцэцэг нараас уучлалт гуйж байгааг минь хүлээн авна уу. @110Orgio @Unurtsetsegn
— Ё. Отгонбаяр (@OtgonbayarY) January" class="redactor-linkify-object">https://twitter.com/Otgonbayar... 25, 2022
Ё.Отгонбаяр: Өчигдөр би бухимдахдаа ёс зүйгүй үг хэрэглэжээ |
|