УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Боов, эд зүйл тараадаг үйл ажиллагаа хавтгайрлаа. Үүнийг хязгаарлах шаардлага үүсээд байна. УИХ-ын сонгуулийн 48 дугаар зүйл "Хууль бус сурталчилгааг хориглох"-той холбоотой заалт бий.
48.1.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
48.1.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх;
48.1.2.нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;
Хоёрхон жилийн дараа сонгууль боллоо. Хоёр цагаан сарын дараа гэсэн үг. Одоогийн хуулийн хүрээнд "Та юм тарааж болно" гэсэн зохицуулалт үйлчилж байна. Иймээс хуулийн хязгаарлалт хийхээр хуулийн төсөл боловсруулж байна.
Тодруулбал,
- Хэрэв та УИХ-ын гишүүнээр сонгогдсон бол ямар нэг эд материал тараахгүй,
-Хэрэв та сонгогчдод эд бараа тараасан тохиолдолд дахин сонгогдох эрхгүй болж, танд Эрүүгийн хариуцлага ногдуулах болно" гэсэн зохицуулалт оруулахаар бэлтгэж байна. Энэ бол шат шатны сонгогддог албан тушаалтнуудад хамааралтай. Сонгогдсон албан тушаалтан санал худалдан авах зорилгоор эд материал тараадаггүй болно" гэсэн юм.
Т.Доржханд: Боов тарааж санал худалдаж авдаг байдлыг зогсооно |
|