Их хэмжээний өр төлбөрийн улмаас хилийн дээс алхах эрхгүй болж хориг тавиулаад байсан Майцэцэг нисчээ

2022-01-27,   1034

 Их хэмжээний өр төлбөрийн улмаас хилийн дээс алхах эрхгүй болж хориг тавиулаад байсан “Эксклюзив” брэндийг үүсгэн байгуулагч Майцэцэг нисчээ. Хэдийгээр түүнд шүүхийн шийдвэрийн дагуу ШШГЕГ-аас явуулахгүй гэж байсан боловч ийнхүү хилийн хоригийг нь цуцласан бололтой.
Цахим орчинд шуугилдсан нь түүний нисэх эрхийг нээв үү гэдгийг хэлэхэд хэцүү юм. Ямартай ч өөрийгөө хилийн хоригтойгоо мэдээгүй байсан бүсгүй маань анх билет аваад түүнийгээ ашиглаж чадалгүй хоцорсон гэдгээ анх цахим хуудсандаа дурьдсан байдаг. Улмаар ШШГЕГ-т хүсэлт хүргүүлсэн бөгөөд хариугаа авч хилийн хоригоо цуцлуулсан бололтой. Тэр өөрийн хуудсандаа:
 
Майцэцэг :
“АМЖИЛТТАЙ сайн яваад ирнээ… Урам хайрын үгээ харамгүй хайрлаж, дэмжсэн бүх хүмүүст чин сэтгэлээсээ БАЯРЛАЛАА… Олон хүний ИТГЭЛийг тээж явж байгаа гэдгээ улам их ухамсарлаж байна. Uyanga Gantumur миний найз амар тайван байгаарай, чи минь хэдэн зуун тэрбумаас илүү үнэ_цэнэтэй бүсгүй учраас ганц тэрбумын барьцаанд хаяж орхихгүй, тун удахгүй сайхан мэдээтэй уулзацгаана гэдэгт итгэлтэй байна… БАЯРЛАЛАА сошлийн хамт олондоо..” гэсэн байна.
 

Их хэмжээний өр төлбөрийн улмаас хилийн дээс алхах эрхгүй болж хориг тавиулаад байсан Майцэцэг нисчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ