Аймгуудын өрсөлдөх чадварыг танилцуулахад анхдагчийн өлгий нутаг Булган аймаг сүүл мушгив. Тус аймгийг Батбаярын Ариун-Эрдэнэ засагладаг. Өнгөрсөн онд аймаг нь сүүл мушгиж байх зуур Б.Ариун-Эрдэнийн хөрөнгө орлого сая саяар үржигдэж, хоёр компанийг 100 хувь эзэмшиж, хөрөнгө орлогоо нэмэгдүүлсэн байх юм.
Бүр тодруулбал, Б.Ариун-Эрдэнэ Засаг ноён жилийн 493 сая төгрөгийн орлоготой. Хоёр орон сууц, нэг машины зогсоолтой. Эдгээрийн үнэлгээ НЭГ ТЭРБУМ хол давна. 197 сая төгрөгийн үнэлгээ бүхий Land Cruiser автомашинтай. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс хамгийн их анхаарал татаж байгаа нь ТАВАН тэрбумын үнэлгээ бүхий мал. Тодруулбал, Б.Ариун-Эрдэнэ нь хурдан удмын 128 адуу, 338 үхэр, 325 ямаа, 420 хоньтой "мянгат малчин". Засаг ноёны үнэт эдлэл 600 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.
Мэдээллийн эхэнд дурдсанаар ЕвроАзи Жем ХХК, Лаки небула ХХК, ЭйЭсӨү ХХК гэх гурван компанитай. Үүний хоёр нь түүний 100 хувийн эзэмшилд бий. Ийнхүү төрийн өндөр албан тушаал хашихын хажуугаар түм бумаар хөрөнгөжиж байгаагийн нэгэн жишээ энэ юм.
Өрсөлдөх чадвараар сүүл мушгисан Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ ТЭРБУМТАН |
|