Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэж, нэмэхээр болжээ

2022-01-27,   1165

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон. Энэ дагуу Сангийн яам хэрхэн нэмэгдүүлэх талаар ажиллаж, УИХ-ын дарга Г.Занданшатар маргааш 14.00 цагаа УИХ-ын ээлжит бус чуулганы товыг зарласан захирамж гаргаад байгаа юм. Тэгвэл тэтгэвэр тэтгэмжийг хэдэн төгрөгөөр нэмэгдүүлэх талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өөрийн цахим хуудаснаа "Тэтгэврийн доод босго 350 мянган төгрөгийн 500,000 болгох, бага тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэврийг ахиу нэмэх, мөн халамжийн тэтгэврийн хэмжээ болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг 288.000 төгрөг хэвээр үлдээх зэрэг нэн чухал асуудлыг төсөвт тодотгол хийж шийдэхээр болж байна. Үүнд ойролцоогоор 700 орчим тэрбум төгрөг шаардагдах тооцоо байна. Засгийн газрын зүгээс нэн яаралтай бус зураг, ТЭЗҮ-гүй зарим хөрөнгө оруулалтыг царцаах замаар зарим санхүүжилтийг босгох бодлого барин ажиллаж байна. НББХ энэ асуудлаар ХНХ-ийн сайдад үүрэг чиглэл өгсөн. Үүн дээр МУ-ын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх тэтгэвэр , тэтгэмжийг нэн яаралтай нэмэгдүүлэх чиглэл Засгийн газарт өгсөн нь ихээхэн түлхэц боллоо. УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганаа маргаашаас эхлүүлэх захирамж ч гаргалаа" гэжээ.
Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэж, нэмэхээр болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-27 21:34:29
    Dolgormaadolgormaa: Ashgvi dee bayarlalaa Ashgvi2
Шинэ мэдээ