Амгалан дулааны станцын гэмтлийг 03:50 цагт засварлаж дуусжээ

2022-01-28,   501

Амгалан дулааны станцад гэмтэл гарсны улмаас өчигдөр оройноос Баянзүрх дүүргийн зарим орон сууцнууд хэрэглээний халуун ус, халаалтгүй болсон.
 
Уг гэмтлийг засварлахаар Улаанбаатар дулааны сүлжээ ХК-ийн хоёр бригад ажиллаж байна.
 
Албаны мэдээллээр 03:50 цагт гагнуур дуусаж, Кино үйлдвэрийн салаанд задарсан 200мм-ийн ган хоолойн гэмтлийг олж гагнаж дууссанаар тэр хавийн салааг залгаж эхэлсэн байна. Ингэхдээ сүлжээний даралт, температурыг аажуухан нэмэгдүүлж ажлын даралтад хүргэх аж. Ийнхүү ойролцоогоор таван цагийн дараагаас хэвийн ажиллаж эхлэх юм байна. Ингэснээр Амгалан ДС-ын гарах халуун 60 хэм, 7 цаг гэхэд 100 хэм хүргэх даалгавар ДҮТ-ээс өгөгдсөн байна.

Амгалан дулааны станцын гэмтлийг 03:50 цагт засварлаж дуусжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ