УИХ-ын гишүүн асан М.Зоригт нэгэн ноцтой мэдээлэл нийгмийн сүлжээндээ бичжээ. Тэрбээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талаар "Казахстанд цэрэг оруулдаг цэргийн эвсэлд Баттулга ерөнхийлөгч буухаасаа өмнө Оросын элчингээр дамжуулан элсэх хүсэлт хүргүүлсэн байх юм,
Сая Казахстаныг харж байхад эвслийн, гадны цэргийн тусламжтайгаар эрх баригчид, тэдний дэглэмийн эсрэг боссон ард иргэдээ дарж авдаг юм байна билээ.
Яаралтай хүсэлтийг татаж авах хэрэгтэй!" Хэмээн бичжээ.
Энэ нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан таваг орны хамтарсан цэргийн эвсэлд юм.
Ерөнхийлөгч асан Х.БАТТУЛГА гадны цэргийн эвсэлд элсэх хүсэлт гаргасан уу |
|