ЦЕГ: Төрөл садны холбоотой гурван иргэн нийлж, Вьетнам улсын иргэнийг дээрэмдсэн

2022-01-28,   2467

БЗД-ийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дарь-Эхийн уулын орчимд Вьетнам улсын иргэн Х.Г-г Монгол Улсын гурван иргэн болох Ч,А,Б гэх төрөл садны холбоотой этгээдүүд хүч хэрэглэн дээрэмдсэн хэрэг гарсан гарчээ.
 
Энэ тухай ЦЕГ-аас тодруулахад "2021 оны арванхоёрдугаар сарын сүүлээр Вьетнам улсын иргэн Х.Г нь манай улсад авто засварын газрын үйл ажиллагаа эрхэлдэг байсан гурван иргэн дээрэмдсэн хэрэг гарсан. Хэрэг нь прокурорт шилжсэн бөгөөд, шүүхэд шилжүүлэхээр бэлтгэж байгаа гэв.
 
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогч тухайн үед бэлэн мөнгөтэй явж байсан гэх бөгөөд толгойд нь хар уут углан хутга тулгаж дээрэмдсэн байна.

ЦЕГ: Төрөл садны холбоотой гурван иргэн нийлж, Вьетнам улсын иргэнийг дээрэмдсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ