УИХ-ын өнөөдөр ээлжит бусаар хуралдаж Монгол Улсын Засгийн газраас тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх төсвийн тодотголыг өргөн барьж, УИХ анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Тэгвэл тэтгэвэр, тэтгэмжийг дараах байдлаар нэмэгдүүлэхээр төсвийн тодотголд тусгажээ.
Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 350,000 төгрөгөөс 500,000 төгрөг
Хувь тэнцүүлсэн доод хэмжээг 300,000 төгрөгөөс 400,000 төгрөг
500,000 төгрөгөөс дээш тэтгэврийг 15 хувиар
Халамжийн тэтгэврийг 188,000 төгрөгөөс 288,000 төгрөг болгон тус тус нэмэхээр болсон байна.
Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх төсвийн тодотголыг өргөн барьж, УИХ анхны хэлэлцүүлгийг хийлээ |
|