Т.Доржханд: Н.Учрал гишүүн маань чуулганд том мэдэгдэл хийж, сошиалаар мундаг сэвэгджээ.Уг нь залуу гишүүн алдаагаа засаад явна биз дээ гэсэн хүлээлттэй байтал

2022-01-30,   449

УИХ-ын ээлжит бус хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал Т.Доржханд гишүүнийг "Нэг ч хууль санаачилдаггүй, хийх ажилгүй популист нөхөр" хэмээсэн юм. Үүнд Т.Доржханд гишүүн хариу барьж, цахим хуудаснаа нийтлэл бичжээ.
 
Тэрбээр "Учрал гишүүн маань чуулганд том мэдэгдэл хийж, сошиалаар мундаг сэвэгджээ.Уг нь залуу гишүүн алдаагаа засаад явна биз дээ гэсэн хүлээлттэй байтал Доржханд ганц ч хуулийн үг, үсэг санаачлаагүй, ажил хийдэггүй нөхөр гээд зарлаад, зарчим биш хувь хүмүүсийн асуудал болгочихлоо. Хэрэв хариу өгөхгүй бол ХҮН-ын залуус ажилгүй, арчаагүй гээд нийгэмд ойлгогдох тул журмын нөхдийнхөө хөдөлмөрийг хүндэтгээд энэ постыг оруулж байна.
 
Олон иргэд Учралыг болгоод өгөө л гэнэ. Миний хувьд гишүүн болсноос хойш хулгай хийдэг өмнөх үеийнхэнтэй тэмцэж ирснээс биш дараа үеийнхэндээ боломж олгоно гэсэн байр суурьтай байдаг. Улстөрд бидэнд “сайн ах” бараг байгаагүй ч бид дараа үеийнхэндээ “сайн ах” байхын төлөө хичээнэ ээ.
 
Нийгэмдээ гэрэл асааж шинэчлэл хийх учиртай залуу улстөрч боов тараан, уламжлал, наадам, цагаан сараар халхавч хийж байгаа нь буруу" гэжээ.
Open photo
 

Т.Доржханд: Н.Учрал гишүүн маань чуулганд том мэдэгдэл хийж, сошиалаар мундаг сэвэгджээ.Уг нь залуу гишүүн алдаагаа засаад явна биз дээ гэсэн хүлээлттэй байтал
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ