Хятад эзэнтэй Монгол дахь Хятад иргэдийн энх тайван, эв нэгдлийг дэмжих нийгэмлэг ТАВАН жилийн өмнө байгуулагдаж, Монгол Улс бүртгэн авчээ

2022-01-31,   503

Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Монгол дахь Хятад иргэдийн энх тайван, эв нэгдлийг дэмжих нийгэмлэг"-ийнхний бичлэг нийгмийн сүлжээнд тархаж, шүүмжлэл дагуулав. 
 
Зарим иргэдийн хувьд дээрх бичлэг нь эвлүүлэг гэх мэтээр байр сууриа илэрхийлж байв. 
 
Тэгвэл энэ газар ТББ-аар Монгол Улсад албан ёсны бүртгэл хийлгэсэн байгаа юм. Энэ талаар сэтгүүлч Б.Отгон өөрийн нийгмийн сүлжээндээ "Энэ бүртгэл бас ЭВЛҮҮЛЭГ ҮҮ?" гарчигтайгаар баримт дэлгэжээ. 
 
Тэрбээр "Монголын цагдаа төв талбайд болсон гэх Хятадуудын цуглааныг "эвлүүлэг" гэсэн юм байх. Цуглаан болсон эсэхийг нь би мэдэхгүй. Хүмүүс шуугиад байхаар нь судалж үзлээ. Гэтэл Монгол улсын бүртгэлд "МОНГОЛ ДАХЬ ХЯТАД ИРГЭДИЙН ЭНХ ТАЙВАН, ЭВ НЭГДЛИЙГ ДЭМЖИХ НИЙГЭМЛЭГ" нэртэй Төрийн бус байгууллагыг 2017.05.05-ны өдөр бүртгэжээ. Шагдардоржийн Уянга гэх Монгол улсын иргэний эзэмшдэг тус ТББ-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан буюу Удирдах зөвлөлийн даргаар нь БНХАУ-ын иргэн Хуй-Хуа- Дойнг ажилладаг ажээ. Энэ хүн Хятадын удирдагч Ши Жиньпинтэй уулзаж явсан зураг үлджээ.
 
Монгол улсад учруулсан хятадын аюулыг түүх мартаагүй. Гэтэл өнөөдөр манайд "Монгол улс дахь хятад иргэдийн эрхийг хамгаалах, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах" үндсэн зорилготой байгууллага аль хэдийн албан ёсоор байгуулагджээ. Тэрбум гаруй хүнтэй хөршүүд маань 3 сая хүнтэй манай улсад энх тайванаар эвлэлдэж яах нь вэ?
Ийм нэр, үндсэн зорилготой байгууллагыг Монгол улс улсын бүртгэлдээ бүртгэж болдог юм уу?" гэсэн байна. 
 
 
 
 
 
 

Хятад эзэнтэй Монгол дахь Хятад иргэдийн энх тайван, эв нэгдлийг дэмжих нийгэмлэг ТАВАН жилийн өмнө байгуулагдаж, Монгол Улс бүртгэн авчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ