Монголчуудаас “Цагаан суварга”-ыг авсан Б.Нямтайширын гэр бүл Хөгжлийн банкны зээлээ төлнө үү?

2022-01-31,   754

Монголын төр Монголын тэргүүн баячуудад ямар өртэй вэ? Татвар төлөгчид тэдний тансаглалыг хэдий хүртэл санхүүжүүлэх ёстой вэ? Нисдэг тэрэг хөлөглөж, дэлхийн тэргүүн баячууд шиг амьдрах тэднийг Монголчууд бид хэзээ хүртэл ивээн тэтгэх ёстой вэ? 
 
Монголдоо зэсийн нөөцөөрөө гурав жагсах Цагаан суваргын орд /Цагаан суваргын  орд нь 6 сая тонн зэс, 66 мянган тонн молибендин, 16 сая тонн исэлдсэн хүдрийн нөөцтэй/ газрыг өнөөдөр Б.Нямтайширын вант улсынхан эзэгнэдэг.  
 
Бүр тодруулбал, Ардчилсан нам засаглаж байх 2014 оны хаврын чуулганы төгсгөлд “Цагаан суварга”-ыг МАК-д өгөх шийдвэрийг яаран гаргаж байв. Стратегийн гэх тодотголтой “Цагаан суваргын орд парламентаас гаргасан шийдвэрийн дагуу 100 хувь "МАК" компанийн мэдэлд очсон нь энэ юм. Монголын ард  түмэн энэ ордоос ямар ч хувь эзэмшихгүй, ямар ч ашиг хүртэхгүй, зөвхөн рояльти татвараа авахаар зохицуулалт хийгдсэн.
 
Гэтэл үүн дээр нэмэгдээд Б.Нямтайширынханг Монголчууд бид дахин хэдэн зуу хол давсан тэрбумаар ивээн тэтгэхээр болчихоод байна. Тэд Хөгжлийн банкнаас 201 тэрбум төгрөгийг зээлжээ. Үүнээс өнөөдөр 30-хан тэрбумыг эргүүлэн төлсөн. Үлдсэн нь өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй. Нэгэн цагт МАН-д "туг" болон намирч явсан Н.Номтойбаяр намаасаа хөөгдөж аавын хаалга хүртэл татсан. Ариун цагаанаар явсан Н.Нямтайширын хүүг хэлмэгдсэн хэмээн ард түмэн өмөөрч, өмөлзөж байсан нь саяхан. 
 
Тэгвэл өнөөдөр тэдний гэр бүл Монголчуудын татварын мөнгөөр өрөө төлүүлэхээр улайрч байгаа нь гутамшигт үйл явцыг бид харж байна....
 
 
 

Монголчуудаас “Цагаан суварга”-ыг авсан Б.Нямтайширын гэр бүл Хөгжлийн банкны зээлээ төлнө үү?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ