Б.Чинбат нь нэгэн биед ахадсан олон авьяасыг нэгэн биенээ цогцлоосон хэмээн Монголын рок попын уран бүтээлчдэдээ хүндлэгдсэн нэгэн бөгөөд ямархуу хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, дуучин, продюсер гэдгээ "Давтагдашгүй", "Эзлэн" тоглолтоороо ч харуулсан байдаг, Төрдөө үнэлүүлж, түмэндээ үнсүүлэн хүүгэээрээ бахархаж буй хөнгөн нулимстай сайхан буурайн агшин манай дуранд өртлөө.
Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цол хүртсэнд халуун баяр хүргэе
Хөгжмийн зохиолч Б.Чинбат:
"Юуны өмнө төр засаг, түмэн олондоо маш их баярлалаа. Хөгжим гэдэг энэ агуу ертөнцөд таван настайгаасаа дурлаж өнөөг хүртэл зүтгэж байгаа өчүүхэн авьяас чадвар, хүч хөдөлмөрийг минь үнэлж Төр засаг минь Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цолоор шагнажээ.
Аав минь яг миний насан дээр Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэж байсан билээ. Аав минь байсан бол хэчнээн их баярлах байсан бол гэж бодож сууна.
Төрдөө үнсүүлсэн хүүгээ нулимстай тосож буй ээж... |
|