​Хөгжлийн банкнаас нийт зээлдэгч болон зээлийн эргэн төлөлтийг нэг бүрчлэн зарлав

2022-01-31,   469

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх зарчмыг баримтлан “Монгол Улсын Хөгжлийн банкны мэдээллийн ил тод байдлын тухай журам”-ыг Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн А-09 тоот Тушаалаар шинэчлэн баталсан.
 
 Хөгжлийн банкнаас чанаргүй зээл болон шүүхэд шилжсэн зээлийн  мэдээллийг 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлсэн бол дээрх батлагдсан журмын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн багцын мэдээллийг мэдээлж байна. 
 
Хөгжлийн банк нийтдээ 66 зээлдэгчдэд 3.2 их наяд төгрөгийн зээл гаргаснаас өнөөдрийн байдлаар 14 зээлдэгчийн 551.6 тэрбум төгрөгийн зээл хэвийн ангилалд багтаж байгаа бол 10 зээлдэгчийн 835.6 тэрбум төгрөгийн зээл эрсдэлтэй буюу эргэн төлөлтөд тодорхой саад учирчээ. Харин 25 зээлдэгчийн 906 тэрбум төгрөг чанаргүй зээлийн ангилалд багтаж шүүхэд шилжсэн байна. Мөн 17 зээлдэгчийн 993.1 тэрбум төгрөгийн зээлд дотоод хяналт шалгалт хийсний үр дүнд шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдэх юм байна. 
 
 
 

​Хөгжлийн банкнаас нийт зээлдэгч болон зээлийн эргэн төлөлтийг нэг бүрчлэн зарлав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ