Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээнд “Монгол дахь Хятад иргэдийн энх тайван, эв нэгдлийг дэмжих нийгэмлэг”-ийн гэх хүмүүс “Бээжингийн өвлийн олимпод амжилт хүсье” гэсэн хятад, англи хэлээр бичсэн уриалга барьсан бичлэг цацагдсан нь олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулаад байгаа юм. Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр дээрх асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар “Хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ойлголцол, итгэлцлэлийг эвдэх, сэвтүүлэх гэсэн өдөөн хатгасан шинж чанартай аливаа үйлдэлд автахгүй байж, иймэрхүү үг, үйлдэл гаргаж байгаа хариуцлагагүй үйл явдлыг холбогдох газрууд нягт шалгаж анхааралдаа аваарай. Хоёр орны харилцааны талаар элдэв ятгалга, өдөөн хатгалга, гуйвуулсан мэдээлэлд автахгүй байх нь зүйтэй" гэсэн байр суурийг илэрхийллээ.
Мөн энэ үеэр УИХ-ын дарга БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдаж байгаа хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Олимпын наадамд оролцож байгаа Монгол Улсын баг тамирчдад амжилт хүслээ
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол төртэй улс гэдгийг сануулж, цахим орчинд тархсан бичлэгийг холбогдох газрууд шалгахыг үүрэгдлээ |
|