УБТЗ-ын “Төв засварын үйлдвэр” байшин шатжээ

2022-02-01,   522

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн жанжины гудамж, УБТЗ-ын “Төв засварын үйлдвэр” байшин шатаж байгаа дуудлага мэдээлэл Онцгой байдлын албанд ирсэн байна. 
 
Дуудлага мэдээллийн дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан УБТЗ-ын “Төв засварын үйлдвэр”-ийн 12х35 метрийн хэмжээтэй 2 давхар оффисын барилгын 2 дугаар давхарт 5х6, 7х9, метрийн хэмжээтэй өрөөнүүд, 1.5х11 метрийн хэмжээтэй коридор болон эд, зүйлс шатаж байсныг 2 цаг 10 минут ажиллаж унтраасан.

УБТЗ-ын “Төв засварын үйлдвэр” байшин шатжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ