Хөгжлийн банк үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон гэдгээ зарласан. Үйл явцтай холбогдуулан эрх баригч намаас " Зээл авч зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүд болон эдгээр байгууллагад зээл авахад эрх мэдлээ урвуулан ашиглаж нөлөөлсөн улстөрчид, албан тушаалтнуудтай аль нам засгийн эрх барьж байсан, аль нам засгийн эрх барьж байгаагаас үл хамааран нам харгалзахгүй хатуу тэмцэх болно" гэдгээ мэдэгдсэн юм.
Тэгвэл Ардын намынхаан УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг сервис” ХХК-д өгсөн 33 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байгааг анхааралдаа авна уу? Нэг үгээр танай намын Ш.Амартүвшин цөөнхөд давуу байдал олгож, шударга бусаар зээл олгосон байна.
Тааруулбал, Хөгжлийн банк уг зээлийг 2020 оны нэгдүгээр сарын гуравны өдөр гаргаж өгсөн нь баримтаар ил болсон. Тэгвэл “Вертекс майнинг сервис” ХХК өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлт хийгээгүй байна. Тус компани одоогоор 33 тэрбум 137 сая төгрөгийг Хөгжлийн банканд төлөх ёстой.
Иймээс эрх баригч нам эхний ээлжинд Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нараараа зээлээ төлүүлэх нь та бүхний яриад байгаа шударга ёсны тэмцэл юм.
Ардын намынхаан Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нараар зээлийг нь төлүүлж, шударга ёсны тэмцлээ эхлүүлнэ үү |
|