Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ-ынхан Ардчиллын ордны газраа барьцаанд тавьж туусан уу?

2022-02-06,   846

Өнгөрсөн 2018 оны 6 дугаар сарын 19-ны өдөр “Пирамид-Орд” ХХК нь “Буман залуус 296 айлын орон сууц” барина хэмээн Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авч, тус зээлийн барьцаанд МоАХ-ны газрыг тавьсан байна. Гэтэл зээлийн гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сард дуусаж, улмаар 23 тэрбум төгрөгийн зөрчил үүсчээ.Иймд энэхүү асуудал Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатнын шүүхэд очоод байгаа талаар ISEE.mn сайт мэдээллээ.
 
Хөгжим бүсгийн коллежийн зүүн талд XI хороололд байдаг Ардчилсан холбооны том байрыг хүн бүр мэднэ. Уг барилга МоАХ гэх төрийн бус байгууллагын нэр дээр байдаг. Өдгөө уг барилгыг МоАХ энд тэндхийн аж ахуйн нэгж компаниудад  түрээсэлж ашиг олдог аж. МоАХ-г Ерөнхийлөгч Х.Баттулга удирдаад 20 шахам жил болж байгаа. 
 
Тэгвэл 2018 онд Х.Баттулгыг  ЕРӨНХИЙЛӨГЧ байхад нь "Пирамид-Орд" гэх компани ямар давуу эрх эдэлж авсан эсэх асуудал анхаарал татаж байна.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ-ынхан Ардчиллын ордны газраа барьцаанд тавьж туусан уу?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ