"Парис-2022" Гранд Слам тэмцээний эхний өдөр -73 кг-ын жинд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо, Ус сувгийн ерөнхий газар, "Наранмандал" компаний тамирчин олимпын хүрэл медальт Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр Узбекистаны Шахрам Ахадовыг торгуулиар ялснаар Парисаас 4 дэх медалиа гардлаа. Ц.Цогтбаатар өмнө нь тус тэмцээнээс 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртээд байсан юм.
Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль хүртлээ |
|