УОК: Ирэх сарын 5 хүртэл хөл хорио тогтоохгүй

2021-03-22,   668

Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан УОК хуралдаж, холбогдох шийдвэрүүд гаргасан байна. Өнөөдрийн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар эцэслэгдэнэ.
 
Шадар сайд С.Амарсайхан "Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР түвшин рүү шилжүүлсэн байгаа. Цаашид ирэх сарын 5-ныг хүртэл УЛБАР ШАР түвшинд ажил амьдралаа үргэлжлүүлнэ. Гэхдээ аж ахуйн нэгжүүдийн цагийн зохицуулалт хийж, халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдөхийг анхаарч ажиллах талаар зөвлөмж зөвлөгөө гаргахаар болсон. Зохион байгуулалтыг зөв хийх замаар халдварын тоог бууруулахаар ажиллаж байна" гэлээ.

УОК: Ирэх сарын 5 хүртэл хөл хорио тогтоохгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ