Долоон настай хүүхдийг байрных нь гаднаас хулгайлжээ

2022-02-07,   795

Сонгинохайрхан дүүргийн Био комбинат орчимд байрлах 40-р байрны гаднаас бага насны хүүхэд алга болсон гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. 
 
 Тодруулбал, долоон настай М охиныг 13:00 цагийн үед байрных нь гаднаас 25-30 орчим насны үл таних эмэгтэй хүн дагуулан авч явсан байна. Охиныг оройн 20:00 цагийн үед иргэдийн өгсөн мэдээллийн дагуу өөр дүүргээс эсэн мэнд олжээ.
 
Одоогоор тухайн эмэгтэйг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж. 

Долоон настай хүүхдийг байрных нь гаднаас хулгайлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ