Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирал байхдаа "Хас" банкнаас дагуулж очсон хүнээрээ гарын үсэг зуруулж 33 тэрбум төгрөгийг ганцхан гүйлгээгээр авчээ

2022-02-07,   1194

Хөгжлийн банкны захирлаар ердөө хагас жилийн хугацаанд ажиллаад гарсан Г.Амартүвшин хоёр найз Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбумын зээл олгох шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хүнээрээ гарын үсэг зуруулан 33 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас гаргуулан авчээ. Тодруулбал, тухайн үед Дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр нь 2020 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн ээлжийн амралт эдлэхээр болсон байгаа юм. Ч.Мөнхбаярыг ээлжийн амралтаа эхлүүлэхээс гурав хоногийн өмнө Г.Амартүвшин захирал нэгэн тушаал гаргасан байдаг. Тэр В244 тушаал. Уг тушаалаар Дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр нь 2020 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн ээлжийн амралт болсон учир түүний ажил үүргийн Дотоод хяналтын хэлтсийн захирал Цолмонгоор хавсруулан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Нэг үгээр газрын захирлын ажлыг хэлтсийн захиралд өгчихсөн байгаа юм. н.Цолмонгийн хувьд Г.Амартүвшинг ХАС банкнаас Хөгжлийн банк руу томилогдоход нь дагаж очсон хоёр хүний нэг. Ингэж өөрийн хүнээр Зээлийн газрын захирлын үүргийг гүйцэтгүүлж байгаад 33 тэрбум төгрөгөө авсан ноцтой үйл ажиллагаа юм. Ингэхдээ 2020 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр ганцхан удаагийн гүйлгээгээр 33 тэрбумаа гаргуулан авсан. Төслийн үйл явц, үр дүнг тооцож үзэлгүйгээр ийнхүү эрх мэдлээ тултал нь ашигласан хэрэг л дээ. Ийнхүү хийдэлтэй, зөрчилтэй зээл өнөөдөр "НАЙДВАРГҮЙ" гэх ангилалд орчихоод байна.... Гурван найзын 33 тэрбумын талаар баримтыг цувлараар хүргэнэ.....
Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирал байхдаа "Хас" банкнаас дагуулж очсон хүнээрээ гарын үсэг зуруулж 33 тэрбум төгрөгийг ганцхан гүйлгээгээр авчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-26 16:25:58
    Зоч: Үхэн хатан гишүүн болсны учир шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-26 16:24:34
    Зочин: Наад новш чинь Хөгжлийн банкинд очсоноо би ийм машин унадаггүй гээд шинэ үнэтэй машин авахуулаад тэгснээ сонгууль гээд алга болсон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-19 17:33:09
    зочин: барьцаагүй 33тэрбутан авсан юм уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-08 19:36:11
    bataa : munguu garaaraa zuuhgui l bol hzee c ingej iim ih mungu dansaar shiljin gej bhguee hervee tegesn bol shalgah l bsn hudlaa medee bicihee boli2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-08 19:26:29
    baatar : hervee hugjiliin bank zeel gargasn bol zeel avsan gzriin dansand hiihhgui hiicgui tuhain baiguulaga zeel a baraa hudaldaj avc bga gazriin dansand hiine!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-08 19:21:33
    bold : ta hed mine ingej hudlaa hutsahaa bolino uuhzee cvc iim yum baih bolomjguiylanguya mongol, yuldsd
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-08 19:00:04
    hun : yrn bol iim zuiil baih bolomjkgui logickiin huvid c hetsuu shde
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-08 18:58:58
    boov: яй йжйшёбу шшт мйшр мүзлхагуу үж гбуыэу нгт мшёууёу шёууёу тубууишш ышэу ггбй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-08 18:57:59
    уббйбйыбйыбйүзб: fafasasdasd
Шинэ мэдээ