Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах Төрийн бус байгууллагын дэргэдэх асрамжийн газарт амьдардаг иргэд Сар шинийн баярын өдрөөр архидан согтуурч нэгнээ хөнөөжээ.
Хэргийг тодруулбал, энэ сарын 5-ны өдөр 13 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Асви ХХК-ийн хашаанд байрлах “Хаган Богда” асрамжийн нийгэмшүүлэх үйлчилгээний Төрийн бус байгууллагад амьдардаг эрэгтэй 51 настай Б нь хамт архидан согтуурсан тус төвд амьдардаг эрэгтэй 61 настай Д-г маргалдсан байна. Улмаар талийгаач 31 настай Д-гийн цээж болон нурууны дээд хэсэгт хоёр удаа хутгалан хөнөөжээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст материалжуулан шалгаж эхэлсэн байна.
| “Хаган Богда” асрамжийн газарт амьдардаг хүмүүс архидан согтуурч нэгнээ хөнөөжээ |
|