Парламентад суусан шагналаа тэрбумаар тооцож авдаг гишүүдийн цуваа хөвөрсөөр байна. Өнгөрсөн парламентад Баянхонгорчуудыг төлөөлөн төрд суусан М.Билэгт хоёрын хоёр компанийхаа нэр дээр хөгжлийн банкнаас зээл авч.Одоогоор тус зээл нь чанаргүй гэх ангилалд багтжээ.
Тодруулбал, М.Билэгтийн 50 хувийг нь эзэмшдэг Монлаа ХХК 2014 онд Хөгжлийн банкнаас 5.6 тэрбум төгрөгийн зээл авчээ. Одоогоор тус компани Хөгжлийн банкинд 7.5 тэрбум төгрөгийг төлөх ёстой.
Монлаа ХХК-ийн хувьд уг зээлийг 2014 онд Төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр барих зориулалтаар авсан байдаг. Өнөөдрийн байдлаар уг зээлийн хугацаа хэтрэл 74 сар болсон тул Хөгжлийн банкнаас шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаад байгаа аж.
Үүн дээр нэмэгдээд гишүүн асан М.Билэгтийн 100 хувийн эзэмшил бүхий Ачлалтрейд ХХК 2017 онд Хөгжлийн банкнаас 15 сая ам.долларын зээлсэн байна.
Одоогоор зээлийн үлдэгдэл 52.5 тэрбум төгрөг байгаа талаар Хөгжлийн банкнаас мэдээллээ. Ийнхүү төрийн өндөр дээд албан тушаалд тухалж, төрөөс их хэмжээний мөнгө зээл нэрээр хувийн компанидаа авчихсан. Тойрогтоо байсхийгээд л эд материал тарааж, элдэв бусын дуулиан дэгдээдэг байсан М.Билэгт та төрийг хохиролгүй болгох нь үүрэгтэй гэдгээ бүү март!!!!
М.БИЛЭГТИЙН ХОМ-ээс
М.Билэгт гишүүн байхдаа Хөгжлийн банкнаас хоёр компанийнхаа нэр дээр авсан 60 тэрбумын зээлийг АРД ТҮМЭН төлөх үү? |
|