"Монполимет" ХХК-ийн захирал Н.Мөнхнасан: АТГ-аас залгаж байна. Би ямар гэм хийцэн юм бол

2022-02-08,   1707

Монгол Улсын Хөгжлийн Банкны 25 найдваргүй зээлдэгчийн мэдээллийг танилцуулсан. Хөгжлийн Банкны нийт актив нь 3.2 их наяд төгрөг. Харин үүнээс 55.4% буюу 1.6 их наяд нь найдваргүй зээлдэгчдийн гарт орсон байгаа юм. Тэдгээрээс 841 тэрбум төгрөгийн зээлтэй 25 аж ахуйн нэгж, компанийг шүүхэд өгсөн талаар өнгөрсөн сарын сүүлээр танилцуулсан. 
 
Тэгвэл дээрх ААН-үүдийг эхнээс нь АТГ-аас шалгаж эхэлсэн байна. 
 
Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын "Монполимет ХХК" нь Хөгжлийн банкнаас 65 сая ам.долларыг 7.8 хувийн хүүтэй, 7 жилийн хугацаатай зээлжээ. Өнөөдрийн байдлаар 118 тэрбумыг эргүүлэн төлөөд байгаа аж. Гэвч "Монполимет ХХК" -д барьцаа хөрөнгөө гадаадын банкинд тавьсан учир Хөгжлийн банкнаас үл хөдлөх барьцаа хөрөнгө хангалтгүй гэж үзсэн гэх мэдээлэл байгаа юм. 
 
Ямартай ч "Монполимет" ХХК-ийн захирал Н.Мөнхнасан өөрийн твиттер хуудастаа "АТГ-с залгаж байхын? Шалгана гэнэ үү?! Би одоо ямар гэм хийцийм бол? Захиалгат үйл ажиллагаа эхэллээ дээ. Ил тод бүх юмаа ил тод зэрэгцүүлээд тавиад явна даа" хэмээн бичсэн байна. 
 
АТГ-с залгаж байхын? Шалгана гэнэ үү?! Би одоо ямар гэм хийцийм бол? Захиалгат үйл ажиллагаа эхэллээ дээ. Ил тод бүх юмаа ил тод зэрэгцүүлээд тавиад явна даа.
— Н. Мөнхнасан (@Nasaa88) February" class="redactor-linkify-object">https://twitter.com/Nasaa88/st... 8, 2022
Авлигатай тэмцэх газар чинь албан тушаалтануудын авилгалын хэргийг шалгадаг гэж бодсон чинь улс эх орондоо стратегийн үйлдвэр барьж өгсөн хөлс хүчээ дусааж явдаг хүмүүсээ шалгадаг юм бн. Миний ээж 2016 онд гишүүн болсон. Монцемент дээр зээл олгох тогтоол 2014 онд гарсан байдаг. pic.twitter.com/iyIJjO2dA0
— Н. Мөнхнасан (@Nasaa88) February" class="redactor-linkify-object">https://twitter.com/Nasaa88/st... 8, 2022

"Монполимет" ХХК-ийн захирал Н.Мөнхнасан: АТГ-аас залгаж байна. Би ямар гэм хийцэн юм бол
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ