УИХ-ын гишүүн асан Г.Уянга нийгмийн сүлжээндээ 10 сая төгрөгөөр торгуулж байгаа тухайгаа бичсэн байна.
Тэрбээр "Над шиг сонгуульд өрсөлдсөнийхөө төлөө, бусдын намайг дэмжиж, надад өгсөн хандивын төлөө ялд унаж 10 сая төгрөгөөр торгуулахаар болж байна! Зөрчлийн хууль гэгчээр Эрүүгийн ял хийснээс хүнд ялд унаж байна! Хэрэв чи тэмцвэл, шударга байвал, олон юм яривал МАЙ, ЭНЭ ЧИНИЙ ШАН!
Миний сонгуульд өрсөлдсөн нь хэнийг хохироов?! Түмний хөрөнгөөс хумслаагүй шударга байсан нь хэнд гай болов?! 10 сая, түүнээс илүү, эсвэл бага мөнгөөр торгуулсан, торгуулж байгаа, торгуулиа төлж хохирсон, төлөөгүй элдвээр хохирч байгаа хүмүүс холбогдоно уу! Шударга бусын өмнө хүлцэнгүй байж болохгүй! Эрх баригчдаас үзүүлж байгаа маш соёлтой дарамт юм биз дээ!" хэмээн нийгмийн сүлжээндээ бичжээ.
Г.Уянга: Сонгуульд өрсөлдсөнийхөө төлөө ялд унаж, 10 сая төгрөгөөр торгуулахаар болж байна |
|