Өсвөр насны хүүхдүүд архидан согтуурч, нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг энэ сарын 3-нд гарчээ.
Тодруулбал, Хан-Уул дүүрэгт байрлах “Буянт-Ухаа-1” хорооллын орон сууцны орцонд хүүхдүүд архидан согтуурч нэгнийгээ хутгалж, амийг нь хөнөөсөн хэрэг гарсан байна.
Эх сурвалжуудын мэдээллээр тухайн үед найз охиноосоо бол хоорондоо маргалдан 16 настай Б нь найзынхаа цээжинд хутгалж, амийг нь хохироосон байна. Хэргийн газраас архи согтууруулах ундааны сав, тамхи зэргийг олж хураан авчээ.
Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
16 настай хүүхдүүд архидан согтуурч нэгнийгээ хөнөөжээ |
|