Булган аймгийн Бүрэгхангай сумын Бумбат багийн “Баянхангайн-Өвөр” гэдэг газар малчин Б-ын өвөлжөө, өвс шатаж байна гэх дуудлага мэдээлэл өчигдөр өдрийн /02.08/ 15:30 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.
Улмаар тус сумын мэргэжлийн ангийнхан 25 км замыг туулан малчин Б-ын 8х10 метрийн хэмжээтэй малын хашаа, 10 тн орчим өвс шатаж байсныг 26 минут ажиллаж унтраажээ.
Өвөлжөөний хашаа, 10 тонн өвс шатжээ |
|