Гал унтраах ангид ноцтой осол гарч, нэг хүн нас баржээ

2022-02-09,   2688

FacebookMessenger ХУД дэх Гал унтраах ангид өнөөдөр /2022.02.09/ ноцтой осол гарч, хүний амь эрсэджээ. Тодруулбал, тус ангийн гал унтраах автомашины жолооч зогсоолоос хөдлөх үедээ ажилтнаа санамсаргүй мөргөж, дайрсны улмаас амийг нь хөнөөсөн байна. Мөргөж унагаснаа хараагүй учраас ухраах үйлдлийг үргэлжлүүлж ажилтны толгой дээгүүр машины хойд дугуй гарснаас хохирогч газар дээрээ амьсгал хураасан аж. Тухайн хэрэг Хан-Уул дүүргийн Гал унтраах ангийн грашд болсон учир хэргийг харъяа цагдаагийн байгууллагаас шалгалт хийж байгааг эх сурвалж хэлэв. Хэргийн тухай ЦЕГ-аас тодруулахад: "ХУД дэх Гал унтраах ангид хүний амь хохирсон дуудлага бүртгэгдсэн. Хэргийн газрын үзлэг үргэлжилж байна" гэв.


Гал унтраах ангид ноцтой осол гарч, нэг хүн нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ