АТГ: Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэргүүд шүүхээр шийдэгдэнэ

2022-02-10,   773

Хөгжлийн банкнаас хугацаа хэтэрсэн, чанаргүй 52 зээлдэгчтэй холбоотой мэдээлэл ирэхээс өмнө АТГ-т хэд хэдэн хэргүүд шалгагдсан талаар мэдээлэл өглөө. 
 
Тухайлбал, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэрэг, Бэрэн компанийн захирал Б.Мөнхтөр, ТОСК-ийн захирал А.Гантулга, хэлтсийн дарга асан Батбаатар, Т.Гэрэлт-Од нарын албан тушаалтнууд болон Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэргүүд шүүхээр шийдэгдэж байна. Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийг мөрдөн шалгаж, шүүхэд шилжүүлсэн. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг дарга асан шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийг  хэлэлцэж, шүүх шийдвэрээ гаргасан байгаа.

АТГ: Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэргүүд шүүхээр шийдэгдэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ