Усанд орж байхдаа тогонд цохиулж нас баржээ

2022-02-10,   19244

Сонгинохайрхан 17-р хорооны нэгэн орон сууцанд усанд орж байсан эмэгтэй хүн тогонд цохиулан нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
 
Тодруулбал, хоёрдугаар сарын 9-ний өдрийн 18 цагийн орчимд цагдаагийн байгууллагын тусгай дугаарт эмэгтэй хүн угаалгын өрөөндөө тогонд цохиулан нас барсан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. 
 
Дуудлага мэдээллийн дагуу шалгахад тус орон сууцанд оршин суудаг эмэгтэй 21 настай Д нь усанд орж байхад ваннтай усанд цахилгаан хэрэгсэлд залгаатай байсан уртасгагч залгуур унаснаас үүдэн тогонд цохиулан нас барсан байжээ.
 
Уг хэргийн сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Усанд орж байхдаа тогонд цохиулж нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ