Нэг настай монгол хүү уул уурхайн компанийн эзэн болсон мэдээлэл шуугиан тарьж байна

2022-02-10,   338

Нэг настай Монгол хүү нүүрс олборлогч компанийн эзэн болсон тухай мэдээлэл олон улсад тархаж, шуугиан тариад байна. 
 
Тодруулбал, олон улсын зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигыг мэдээлдэг “Organized Crime and Corruption Reporting Project” төслийн албан ёсны вэб хуудсанд хоёр хоногийн өмнө дэлхийн томоохон оффшор бүсүүдийн нэг Люксембург улсад бүртгэлтэй компаниудын эзэмшигчид нь насанд хүрээгүй хүүхдүүдийн нэрс байгааг зарлажээ.  
 
Нийт 291 насанд хүрээгүй хүүхэд байгаагийн нэг нь Монгол Улсын говьд үйл ажиллагаа явуулж буй томоохон нүүрс олборлогч компанийн эзэн нь нэг настай монгол хүүхэд байгаа мэдээлэл дурьдагджээ.
 
Тус мэдээлэлд дурьдсанаар хүүхдүүдийн эцэг, эхийнх нь аль нэг нь оффшорчин, нөлөө бүхий улстөрчтэй нэр холбогдсон хүмүүс байх магадлалтай хэмээн тодотгожээ.
 

Нэг настай монгол хүү уул уурхайн компанийн эзэн болсон мэдээлэл шуугиан тарьж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ