Төрийн өндөр албан тушаалтнууд түүний хамаарал бүхий этгээдүүд төрийн өнгөтэй өөдтэй өөрт ашигтай бүхнийг түүж, тонож дээрэмддэг жишиг тогтоод байна.
Хамгийн сүүлийнх нь Хөгжлийн банкны найдваргүй зээлчидтэй холбоотой мэдээлэл. Найдваргүй зээлдэгчдийн ихэнх төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан болон түүний хамаарал бүхий хүмүүс байгаа нь олон нийтийн бухимдлыг төрүүлж байна.
Үүний нэг жишээ бол “Төрийн орон сууцны корпораци” ТӨХК , “Нью Яармаг хаусинг прожект ХХК" нар 142.2 тэрбумын зээлийг “Шинэ яармаг” орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр 2015 онд авсан байдаг. Өнөөдрийн байдлаар 59 тэрбум төгрөгийг эргүүлэн төлж, одоо 117 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Зээл төлөлт 56 сараар хойшилсон тул 2019 онд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Тэгвэл "Нью Яармаг хаусинг прожект" төслийн удирдаг нь Цогжаргалын Ууганбаяр гэгч. Ц.Ууганбаяр нь экс Ерөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаалыг хашиж байв.
Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын баруун гар Д.Ууганбаяр Хөгжлийн банкнаас 142.2 тэрбумын зээл авч, найдваргүйчүүдийн эгнээнд шилжжээ |
|