Шатахуун импортлогч ААН-үүдэд нийт 300 тэрбум төгрөгийн зээл олгосон ч үнэ нэмэгдсээр

2022-02-11,   440

Шатахуун импортлогчид өнгөрсөн сард АИ92 шатахууны үнийг литр тутамд 20, АИ95-ын үнийг 50 төгрөгөөр нэмсэн. АИ92 нэг литр нь 2240 төгрөг болсон.  Тэгвэл энэ удаад  бензиний үнээ дахин нэмж, АИ-92 авто бензин литр тутамд 2285-2290 төгрөгийн үнэтэй болжээ.
 
Монголбанкнаас экспортод бүтээгдэхүүнээ гаргадаг компаниудыг дэмжих зорилгоор репо санхүүжилт олгож эхэлсэн. Энэ зээлийн зориулалтыг өөрчлөн, инфляцын өсөлтийг хязгаарлах зорилгоор өнгөрсөн онд шатахуун импортлогч ААН-үүдэд нийт 300 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Ингэхдээ Төв банк  УУХҮЯ-нд шатахууны үнийг тогтвортой байлгах шаардлага тавьсан ч биелсэнгүй. 
 

Шатахуун импортлогч ААН-үүдэд нийт 300 тэрбум төгрөгийн зээл олгосон ч үнэ нэмэгдсээр
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ