Ангид нэг хүүхдээс халдвар илэрвэл тухайн анги 3 хоног танхимаар хичээллэхгүй

2022-02-11,   476

Ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлэн Их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа 100 хувь танхимаар эхлэхээр болсон. 
 
Гэвч сүүлийн өдрүүдэд цар тахлын нөхцөл байдал хүндэрч, халдвар авах хүмүүсийн тоо буурахгүй байна. Тэр дундаа бага насны хүүхдүүдийн дунд халдварын тархалт өндөр байгааг албаныхан мэдээлсэн.
 
УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс сургуулиудад зөвлөмж хүргүүлжээ. Тодруулбал,  100 хувь танхимаар хичээллэх үед ангид коронавирусийн халдвартай тохиолдол батлагдвал тухайн ангийг гурав хоног танхимаар хичээллүүлэхгүй. Харин гурав хоногт халдварын шинж тэмдэг илрээгүй хүүхдүүд дөрөв дэх хоногоос танхимын хичээлдээ очиж болно гэсэн зохион байгуулалт хийх зөвлөмжийг өгч байгаа аж. 

Ангид нэг хүүхдээс халдвар илэрвэл тухайн анги 3 хоног танхимаар хичээллэхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0