Уран гулгалтын тамирчин 15 настай Камила Валиевагаас допинг илэрсэн гэх мэдээллийг ҮГҮЙСГЭЖЭЭ

2022-02-11,   634

Өнгөрсөн мягмар гарагаас эхлэн ОХУ-ын хэвлэлүүдээр "Уран гулгалтын тамирчин 15 настай Камила Валиевагаас допинг илэрсэн" гэх мэдээлэл тархсан юм. 
 
Тэгвэл дээрх мэдээлэл худал болохыг Олон Улсын олимпын хороо /ОУОХ/-ноос мэдээллээ. Энэ талаар ОУОХ-ны төлөөлөгч Марк Адамс “К.Валиевагаас допинг илэрсэн гэсэн мэдээлэл буруу таамаг байсан” гэжээ.
 
Ийнхүү таамаг өрнөх болсон шалтгаан Оросын  уран гулгалтын багийнхан багаараа тэргүүн байранд орсон ч шагнал гардуулах ёслол өнөөдрийг хүртэл хойшлогдсоор байгаатай холбоотой юм. Тэмцээн дуусмагц медаль гардуулдаг байсан нь 2002 оны Сол Лэйкийн олимпоос хойш өөрчлөгдөж, эхлээд дурсгалын зүйл гардуулж, допингийн шинжилгээний хариу гарсны дараа медаль гардуулдаг болсон юм. 
 

Уран гулгалтын тамирчин 15 настай Камила Валиевагаас допинг илэрсэн гэх мэдээллийг ҮГҮЙСГЭЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0