Д.Амарбаясгалан "Хөгжлийн банканд нэр холбогдсон намын гишүүдээ улс төрд дахин хөл тавиулахгүй гэдгээ амлаж байна"

2022-02-11,   504

Тус хэлэлцүүлэгт оролцож буй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Хөгжлийн банканд нэр холбогдсон намын гишүүдээ улс төрд дахин хөл тавиулахгүй гэдгээ амлаж байна" хэмээн хэллээ.
 
Түүнчлэн тэрбээр "Улс төр талаасаа харахад одоо үүсээд буй асуудал бидэнд боломж олгож байна. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нэг түвшинд ойлголцож, нэг зүгт харах боломж Монголд төдийлөн олддоггүй. Үүнийг бид өөрсөддөө олдсон боломж гэхээсээ илүүтэй улс орон, ард иргэддээ олдсон боломж гэж харж, задарсан, дийлдэхээ байсан олон зүйлтэй тэмцэж, цэгцэнд нь оруулахын төлөө ажиллах ёстой. Энэ дээр улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэд нэгэн зүгт харж хамтран ажиллаасай гэж чинь сэтгэлээсээ хүсэж байна.
 
Үүнийг сарниулж, ач холбогдлыг бууруулах гэсэн олон үйл ажиллагаа, арга хэмжээ явагдах байх. Гэхдээ бид өөр бусад намууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зогсолтгүйгээр энэ ажлыг урагшлуулна гэсэн чинь хүсэлтэй байгаа.
 
Үүний үр дүнд улс төрийн эрх мэдэл төвлөрсөн цөөн хэсгийн эрх мэдлийг сарниулах ажлыг бодитоор хийх шаардлага үүсэж байна. 76-хан гишүүн бүх эрх мэдлийг өөрсөд дээрээ төвлөрүүлсэн байдлыг алдахгүйн төлөө хичээж ажилладаг. Эсвэл МАН, АН гэдэг хоёрхон нам эрх мэдлийг авчихсан байдаг. Энэ байдлыг задалж, сарниулахын төлөө ажиллах болно" гэв. 

Д.Амарбаясгалан "Хөгжлийн банканд нэр холбогдсон намын гишүүдээ улс төрд дахин хөл тавиулахгүй гэдгээ амлаж байна"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0