13 настай хүү PUBG тоглоомын нууц хаяг худалдаж авахаар их хэмжээний мөнгө шилжүүлжээ

2022-02-11,   1945

Хүүхдүүдээ утасны тоглоомонд донтсон эсэхийг анхаарахыг эцэг эхчүүдэд хуулийн байгууллагаас анхааруулж байна.
 
 БГД-ийн..дүгээр байрны...тоотод оршин суух 13 настай хүү Б нь иргэн Ч-гийн данс руу 1 сая 800 мянган төгрөг шилжүүлсэн байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. 
 
Дуудлагын дагуу шалгаад үзэхэд тус тоотод оршин суух 13 настай Б нь Дархан-Уул аймагт оршин суудаг 14 настай Б.Ц гэж хүүхдээс PUBG тоглоомын нэвтрэх хаяг худалдан авч Хаан банкны......тоот данс руу 1 сая 800 мянган төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогджээ. 
 
Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна.

13 настай хүү PUBG тоглоомын нууц хаяг худалдаж авахаар их хэмжээний мөнгө шилжүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0