Түймрийн аюулд өртсөн сувилагчид гэр бэлэглэлээ

2022-02-13,   1231

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хамт олон гал түймрийн аюулд өртсөн ажилтандаа гэр бэлэглэлээ. Тодруулбал, өнгөрсөн бүтэн сайн өдөр тус эмнэлгийн шилдэг ажилтан, сувилагчийн гэр галд өртөн бүрэн шатаж, өмсөх хувцастайгаа л үлджээ.
 
Эмнэлгийн дарга Ц.Олонбаярын  санаачлагаар аян өрнөж УИХ гишүүн Б.Жаргалмаа гэр хандивлаж, хамт олон нь иж бүрэн тавилга хүлээлгэн өглөө.
Нэгнийхээ төлөө сэтгэл зүрх гарган зүтгэж байгаа хамт олонд нь  баярлахын зэрэгцээ сувилагчийнхаа цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье 

Түймрийн аюулд өртсөн сувилагчид гэр бэлэглэлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0