"Сэлэм загас” клубын тамирчин Э.Эрхэс хоёр алтан медаль хүртлээ

2022-02-13,   588

ОХУ-ын Казань хотод усан сэлэлтийн “Mad wave classic 2022” тэмцээн энэ амралтын өдрүүдэд болж байна. Тэмцээнд дэлхийн 100 орчим улсын 669 тамирчин өрсөлдөж байна.
 
Тэмцээний эхний өдөр манай улсын "Сэлэм загас” клубын тамирчин Э.Эрхэс хоёр алтан медаль хүртсэн бөгөөд 50 метрийн далайн гахай сэлэлтийн төрөлд 26.64 секундын амжилтаар алт, 50 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд 28.39 секундын амжилтаар алтан медаль хүртлээ.
 
Тэрбээр энэ амжилтаараа 50 метрийн араар даллах сэлэлтийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчилэн тогтоосон байна.

"Сэлэм загас” клубын тамирчин Э.Эрхэс хоёр алтан медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0