Бичлэгт гарсан хүүгийн аав Баавар: Бичлэг цахим орчинд тарснаас хойш хоёр ч удаа амиа хорлох оролдлого хийсэн. Бид цаашдаа хүүхдэдээ сайн анхаарал хандуулах болно

2022-02-14,   10873

Өсвөр насны хүү “Би хэнийг ч буудсан манай аав арын маань даачихна” гэж ярих сурагчдын дүрс бичлэг цахим орчинд тархсан. 
 
Тэгвэл энэхүү бичлэгтэй холбогдуулан бичлэг дээр гарч байгаа хүүгийн аав Баавар буюу Ш.Батбаяр zuv.mn сайтад тодруулга мэдээлэл өгчээ. Тэрбээр "Өчигдрийн цацагдсан бичлэгийг эрүүгийн цагдаагийн албанаас шалгаад гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн. Харин хүүгийн маань сэтгэл санаа маш хүнд байна. Бичлэг цахим орчинд тарснаас хойш хоёр ч удаа амиа хорлох оролдлого хийсэн. 
 
Хүү маань найзуудынхаа грүппт л лайв хийсэн юм байна лээ. Харин цагдаагийн газраас хүүгийнхээ биеийн болоод сэтгэл санааны байдалд сайн анхаараарай гэж сануулсан.  Уг асуудлыг зөвөөр ойлгоосой гэж хүсч байна. Бид цаашдаа хүүхдэдээ сайн анхаарал хандуулах болно оо" гэжээ. 
 
 
 
Тэгвэл дээрх асуудалтай холбогдуулан ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Баатархүү "Сурагчид пиво хэрэглэсэн нь тогтоогдсон. Найзуудаараа хаалттай бүлэгт лайв хийсэн нь задарсан" гэлээ. 

Бичлэгт гарсан хүүгийн аав Баавар: Бичлэг цахим орчинд тарснаас хойш хоёр ч удаа амиа хорлох оролдлого хийсэн. Бид цаашдаа хүүхдэдээ сайн анхаарал хандуулах болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-14 15:31:35
    Монгол: Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ дэргэд юу ярихаа бодож ярьж бай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-14 13:46:03
    Нэр: Ирээдүйд хүн алах араатан бойжиж бснаас өнөөдөр нь амиа хорлочихсон нь дээр шүү. Ядаж л бусдад зовлон тарихгүй. Ямар хатуу нийгмийн дотор юу ярьж бгаагаа мэдэхгүй зулбасга