Бичлэгт гарсан хүүгийн аав Ч.Лодойсамбуу: Хүүгээр минь яллах гэж үзээд байгаа бололтой баруун солгойгүй хүчилж сэвээд сүйд

2022-02-14,   1471

Өсвөр насны хүү “Би хэнийг ч буудсан манай аав арын маань даачихна” гэж ярих сурагчдын дүрс бичлэг цахим орчинд тархсан. 
 
Тэгвэл энэхүү бичлэгтэй холбогдуулан бичлэг дээр гарч байгаа хүүгийн аав Ч.Лодойсамбуу нийгмийн сүлжээндээ "Би ч бас 15-тай байж үзсэн хөөн. Айлын хүүхдүүдтэй алаг үзэлгүй нөхөрлөөд л “анхны” гэж дурсагдах сайн муу юм бүхнийг л хамтдаа хийж сахилгагүйтэж явлаа. Хүүхэд ямар аав ээждээ алга ташилт цуглуулж өгөх үүрэгтэй төрдөг биш. Намайг тухтай байлгая гэж амлаад гуйж энэ хорвоод ирсэн ч биш. Гай гавьяа хоёроо даагаад гарчихдаг ухаантай, хүнд түвэг удалгүй урдахаа хараад амьдарчихдаг хариуцлагатай л хүн болж байвал болчих нь тэр. Учир мэдэхгүй дээрээ алдаж эндчих вий гэж бодох л юм. Тэглээ гээд яалтайв. Өөрийнхөө хvсэлд тааруулж эвдэлтэй нь биш. Анхнаасаа өөрөө шийдвэр гаргаад сурчихсан хүүхэд цаанаа л ондоо байдгийг мэдэх болохоор үг хэлэхээс илүү үлгэрлэе л гэж хичээх юм. Өөрөө аав болохоороо ойлгоноо яахав энэ бацаан. Одоо яаж ч хэлээд ойд нь буухгүй тэр мэдрэмжийг өөрийнх нь хүү нас биед хүрэх үед л мэдэрнэ. Хүүгээр минь яллах гэж үзээд байгаа бололтой баруун солгойгүй хүчилж сэвээд сүйд. Олигтойхон жигшээд өгөөрэй таанууд. Найзыгаа пид пид хийж ахуйд дундуур нь “пиун пиуун” гэж далдганасныхаа төлөө өвөл зуны алинд нь ч 18:00 цагаас хойш гадаа гарах эрхээ паспорт автлаа бүрэн хасуулж байгаагаа мэдэхгүй ингээд хажууд малийж байгаад хичээлдээ явлаа. Одоо яаая ингэхэв дээ алаг үр минь чи өөрөө л эхэлсэн” хэмээн бичжээ.

Бичлэгт гарсан хүүгийн аав Ч.Лодойсамбуу: Хүүгээр минь яллах гэж үзээд байгаа бололтой баруун солгойгүй хүчилж сэвээд сүйд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0